Сүлжээний уг бүлэгт нийт 4-н даалгавартай бөгөөд харин тэмцээний явцад багууд хангалттай гүйцэтгээгүйн улмаас 2 нь л нээгдсэн юм.
1. Нохой (100 оноо)
66. Есүхэй худ, охиныг үзвэл нүүртээ гэрэлтэй, нүдэндээ галтай охин тул санаанд нийлэв. Түүний нэр Бөртэ гэнэ. Тэмүжинээс нэгэн нас ах, аравтай ажээ.
Дэй сэцэний гэрт хоноод маргааш нь охиныг гуйвал, Дэй сэцэн өгүүлрүүн: "Олон удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох гэдэг боловч, охин хүний заяа, төрсөн үүдэнд өтлөхгүй тул охиноо өгье. Чи хөвүүнээ хүргэн болгож манай гэрт үлдээ" гэвэл, Есүхэй баатар өгүүлрүүн: "Би хөвүүнээ орхиё. Миний хөвүүн нохойноос цочимтгой билээ. Эрхэм худ чи, миний хөвүүнийг нохойноос бүү цочуул!" гээд хөтөлж явсан мориор бэлэг өгч, Тэмүжинийг орхиод Есүхэй баатар буцав.
Файлыг тат!
//______________________________________________________________________________//
SOLUTION:
Уг pcap файл буюу wireshark програмаар бичсэн сүлжээний бичлэгийг wireshark програмаар нээвэл 192.168.80.129 хаягнаас 192.168.80.135 хаяг руу FTP-р хандан олон тооны нэвтрэх оролдлого хийсэн байх нь харагдах бөгөөд сайн ажиглавал 1 хандалтаас бусад нь бүгд буруу байна.
1299-р пакет дээр 192.168.80.135-с "230 Login successful." хариу ирсэн байхыг харж болно. Эндээс packet analyser буюу TCP урсгалыг нь харвал:
Эндээс энэ даалгаврын флаг: "3sukh31_b44t4r".
//______________________________________________________________________________//
2. Хар дах (200 оноо)
104. Тэндээс Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурвуул явж, Туул голын Хар шугуйд нутаглаж байгаа ван хан Тоорилд очиж өгүүлрүүн: "Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав. Хан эцэг минь эхнэр хүүхдий минь аварч өгнө үү гэж ирэв" гэвэл, ван хан Тоорил хариу өгүүлрүүн: "Би ноднин жил чамд хэлсэн биш үү. Эцгийн адил эцэг гэж булган дах авчирч өгсөн тухайд би ингэж хэлсэн билээ:
"Булган дахын чинь хариуд
Бутарсан улсы чинь
Бөөгнөрүүлж өгье
Хар булган дахын чинь хариуд
Хагацсан улсы чинь хамтатгаж өгье.
Цэрээ цээжинд байлга
Бөөрөө бөгсөнд байлга (Ах захтай байг)"
гэж хэлсэн билээ.
Одоо тэр үгэндээ хүрч,
Булган дахын чинь хариуд
Бүгд мэргэдийг
Бүрэлгэн довтолж
Бөртэ үжинийг чинь
Буцааж өгье.
Хар булган дахын чинь хариу
Хамаг мэргидийг
Хамх цохиж
Хатан Бөртий чинь
Хариулж авчиръя.
Чи Жамуха дүүд хэл өг. Жамуха дүү Хорхунаг Жубур гэдэг газар бий. Би эндээс хоёр түмэн цэрэг авч баруун гар болон мордъё. Жамуха дүү хоёр түмэн цэрэг авч зүүн гар болон морилог. Бидний учрах болзоог Жамуха тогтоотугай" гэв.
Файлыг тат!
//______________________________________________________________________________//
SOLUTION:
Мөн адид pcap файлыг wireshark-р нээвэл:
дээрх байдлаар харагдах бөгөөд #20 пакет дээр 192.168.119.1 хаягтай компьютер 192.168.119.130-с Temuujin_Toorilvan.rar файлыг http-р дамжуулах авах хүсэлт илгээж байгаа нь харагдах бөгөөд харин #22 пакет дээр эхний хэсгийг нь дамжуулж байгаа ба нийт 201-н хэсэг уг файлыг хувааж дамжуулж байв. Иймд зөвхөн эхний хэсгийн дамжсан өгөгдлийг нь rar файл болгож хадгалаад бүрэн гүйцэт биш ч гэсэн нээж харахад comment хэсэг нь дараах текст бичигдсэн байв.
Энэ даалгаврын флаг: "Kh4r_Bulg4n_D4kh".
//______________________________________________________________________________//




No comments:
Post a Comment