Battle City хэмээх тоглоомыг SEGA, MEGA зэрэг тоглоомын консол дээр анх гарч байснаар нь бид бүгд сайн мэднэ. 2012 оны хавар буюу МУИС, МТС-н 2-р курс суралцаж байхдаа "Си хэл өгөгдлийн бүтцийн төсөл" хичээл дээр М.Золжаргал багшаараа удирдуулан ангийнхаа Г.Түвшинбат, Ц.Батхонгор нарын хамтаар дээрх тоглоомыг C++ програмчлалын хэл дээр хэрэгжүүлсэн.
Тоглоомын програмчлал сонирхдог болон С,C++ хэл судалж буй хүмүүст хэрэгцээтэй болов уу хэмээн тоглоомынхоо эх кодыг байршуулав.
Уг код нь C++ хэл дээр бичигдсэн бөгөөд, DEV-C editor ашигласан. Си хэл дээр графиктай ажиллахдаа BGI(Borland Graphics Interface) буюу Turbo C-н стандарт сан, Joystick-тай харьцахад mmsystem.h, сүлжээгээр өгөгдөл дамжуулахад winsock.h сангуудыг тус тус хэрэглэсэн.
Ямар ч програм хангамж буюу мэдээллийн системийн хөгжүүлэлтэнд хэрэгжүүлэлтээс гадна тест хийх шаардлагатай байдаг бөгөөд энэхүү жижиг тоглоомонд хангалттай хэмжээний тест хийгээгүй тул алдаа гарах магадлалтай. Дахин хэлэхэд энэ төслийг хэрэгжүүлэхэд бид ердөө 2-р курсын оюутнууд байсан тул зөвхөн тухайн үеийн өөрдсийн мэдлэг чадварын хүрээнд гүйцэтгэсэн болно.